Нүүр хуудас | Мэдээлэл | Санал хүсэлт | Холбоо барих | |

Зайсан Виллаж

Зайсан Виллаж

Зайсан Виллаж

Зайсан Виллаж

Зайсан Виллаж

Манай групп нь үүсэн байгуулагдсанаас хойш өдгөөг хүртэл 21 жилийг ардаа үдлээ. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн хэрэглэгч нартаа эрүүл амьдрах бүхий л бололцоог хангасан барилга үйлдвэрлэх эрхэм зорилготой ажилладаг. 2010 онд Luxury Zaisan Village хотхоноо хэрэглэгчиддээ чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгсөн бөгөөд тус хотхоны бүхий л давуу талуудыг цогцлуулсан Zaisan village хотхондоо захиалга авч эхэлж байгаа нь энэхүү тэргүүн зэрэглэлийн хороололд амьдрах бололцоог эрхэм хэрэглэгч танд дахин олгож байгаа юм.

Zaisan Village

Зайсан толгойн урд байрлах уг хороолол маань 84 айлын орон сууцнаас бүрдэх ба хотын төвөөс холгүй боловч цэнгэг  байгалтай,  дуу чимээнээс хол, нам гүм агаарын цэвэр орчинд хамгийн ойр газар байрлаж байгаагаараа онцлогтой.

Эрүүл амьдрал эрхэм нандин

Монгол орны цаг агаар уур амьсгалын онцлогоос агаарын хуурайшилт тоосжилт ихтэй байдаг. Мөн газрын өндөрлөгөөс хамааран хүчилтөрөгчийн дутагдалтай байдал зэргээс хүний бие организмд тодорхой өвчлөлийн үндэс болдог.

Зайсангийн ам нь уул ус, ургамал модтой ойр, агаарын солилцоо сайтай, чийглэг зөөлөн уур амьсгалтай, тоосжилт багатай учир харшил болон бусад амьсгалын замын өвчнөөс таны гэр бүл ангид байж, эрүүл амьдрах амьдарлын баталгаа болно.

Мөн таныг хүсвэл  Гранд Мед” эмнэлгийн 24 цагийн түргэн тусламжаар үйлчилж бусад үйлчилгээг түргэн шуурхай хүргэх болно.  

Амар амгалан амьдралын баталгаа

Хотхоны эргэн тойронд үерийн хамгаалалт бүхий гоёмсог хашаагаар хүрээлэгдсэн 24 цагийн харуул хамгаалалт камерын хяналттай. дохиоллын системээр галын аюулаас бүрэн хамгаалагдсан ,гадна фасад хамгийн орчин үеийн шийдэлтэй дээвэр нь цутгамал бетоноор хийгдсэн /модон хийцгүй/ нь галын аюулгүй, маш урт удаан эдэлгээтэй байдагт оршино.

Орчин үеийн төгс шийдэл

Герман улсын тохилог 24 цагийн лифттэй. KOCOM high-end Home Network Solution системтэй ба та өөрийн гэрийг алсын зайнаас гар утас , интернетийн тусламжтайгаар удирдах хянах боломжтой.

Германы HARO брендийн ламинатан шал , Foris брендийн вакуум цонх , American Standart  болон Ideal Standart-ийн угаалгын өрөөний иж бүрэн хэрэгсэл ,Европын  ABB фирмийн разетка унтраалга  зэрэг дэлхийн тэргүүлэгч брэндийн бүтээгдэхүүнүүдээр тоноглогджээ.

Чех германы  сантехникийн шугам хоолойтой . Цэвэр усны ерөнхий шугаман дээр дэлхийн шилдэг технологиор хийгдсэн усны хатуулаг зөөлрүүлэгчтэй цэвэршүүлэгч нэмэлт төхөөрөмж суурилуулагдсан. дулааны нэмэлт ялтсан бойлертой. Төвийн дулаан , ус, цахилгаан доголдсон тохиолдолд нэмэлт үүсгүүрүүд ажиллаж хэвийн ажиллагааг хангана.

Тав тух , тансаг мэдрэмж

Хотхон дотроо амьдралыг тэтгэгч хүчил төрөгчөөр баян нарс, кремлийн хөх гацуур, ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн, байгаль экологийн гайхамшигт цогц таныг хүрээлэх болно.

Хайлт хийх

Бидэнтэй нэгдэх

Email:

    info@jiguurgrand.mn

Утас:

   976-75554455


Борлуулалтын Алба:
Д.Чимэдцэрэн 99110784
Э.Батхаан 99100784
М.Мөнхчулуун 91990784
С.Нарангэрэл 99990784

Факс:

   
976-11-322939

Хаяг:

Жигүүр гранд групп
Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Тээвэрчдийн гудамж, Улаанбаатар-210628, Ш/х-28, хайрцаг-369,
Монгол Улс