Menu

englisht

englishtext

Видео танилцуулга

 



Группийн танилцуулга



Нийгмийн хариуцлага

Жигүүр Гранд Групп нийгмийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний томоохон компани юм. Компанийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр нийгмийн хариуцлага дагаад өсдөг. Бид эрүүл мэндийн тусламж хэрэгцээтэй газар хандив өгөх, ядууралтай тэмцэх, ахмад настнууд, асрамжийн газрын хүүхдүүдэд туслах гэх мэт маш олон ажлуудыг хийсээр ирсэн.
Бид барилга барин их хотын өнгө үзэмжийг нэмэхээс гадна 8,000 гаруй залуу боловсон хүчинг барилгын салбарт бэлтгэсэн байна. Энэ нь олон айл өрх, хувь хүмүүст боловсрол, ажлын туршлага олгосон хэрэг юм

Нийгэмд хандсан үйл ажиллагаанаас дурьдвал:

  • Соёлын өвийг хамгаалах зорилгоор 2013 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Сайн Ноён Хан Намнансүрэн ба Занабазарын нэрэмжит номын санг барьсан.
  • Нуруу нугасны бичил мэс засал ”Монголд өмнө нь хийгдэж байсан тохиолдол үгүй. Манай “Гранд Мед” эмнэлэг энэ төрлийн мэс заслыг Монголдоо анхлан хийж эхлүүлсэн билээ. Тиймээс, энэ төрлийн мэс засал хийлгэх шаардлагатай хүмүүс заавал их мөнгө зарлагадан гадагшаа явах бус эх орондоо эмчлүүлэх үүд хаалга нээлттэй болсон юм.
  • Гранд Мед Эмнэлэг 2014 онд төрөлхийн түнхний мултралтай Б.Энхжаргал охинд 50 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Одоо тэрбээр хөл дээрээ алхдаг болсон.
  • “Жигүүр Гранд Групп” 2011 онд Цусны өвчтэй хүүхдийн төвд хандив өргөсөн. Бид тус төвийн засал чимэглэлийг шинэчлэн хийсэн ба эрүүл мэндийн тоноглол хандивласан.
  • Бид Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийх албан ёсны зөвшөөрөл авсан. Гэр хороололд амьдардаг иргэдэд чанарын өндөр шаардлага хангасан орон сууц барьж өгснөөр, тэдгээр иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэж байгаа юм.
  • Жил бүр өвлийн улирал эхлэх үед, Жигүүр Гранд Группийн ажилчид Толгойтын Улаанчулуутын хогийн цэг орчмын 30-40 хүүхдэд дулаан хувцас хэрэглэл бэлэглэдэг.
  • Бид мөн Налайх дүүргийн ахмадуудын асрамжийн газар зочилж цагаан сарын баяраа тэмдэглэх бэлтгэл ажилд нь тусалдаг.

 

“Хүн байхуйн хамгийн чухал нь сайн сайхныг харах, үзэх, сонсох бус хэдхэн минут ч хамаагүй хэн нэгний амьдралд тус болох явдал юм”


Бид нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулахдаа үргэлж баяртай байх болно. Нийслэл хотоо дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг болгох нь бидний эрхэм зорилго билээ.